Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Алтайн уулархаг нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр байх юм.
Дархадын
хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10--15 градус, Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын
хөндийгөөр -5--10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр +2-+7 градус дулаан, бусад нутгаар 0--5 градус хүйтэн байна.