Спортын гимнастикийн ДАШТ эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖАКАРТА, 2025 оны аравдугаар
сарын 19. /ТАСС/. Спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
өнөөдөр Индонез улсын нийслэл Жакарта хотод эхэлж байна.
19-20-ны өдрүүдэд эрэгтэйчүүдийн,
20-21-нд эмэгтэйчүүдийн сонгон шалгаруулах шатны тэмцээн болж, эрэгтэйчүүдийн
ба эмэгтэйчүүдийн олон төрөлтийн финалд өрсөлдөх 24 гимнастикч, хэрэглэл дээрх үзүүлбэрээр
өрсөлдөх тус бүр 8 тамирчныг тодруулна.
Энэ удаагийн ДАШТ-д оролцогчид 12 багц медалийн төлөө өрсөлдөх юм. 22-ны өдөр эрэгтэйчүүдийн олон төрөлтийн, 23-нд эмэгтэйчүүдийн олон төрөлтийн, 24-25-нд хэрэглэл /чөлөөт хөдөлгөөн, бариултай морь, цагирагт дүүжин, харайлт, суга савлуур, турник/ дээрх үзүүлбэрийн аваргууд тус тус тодорно.
Харин багийн төрөлд сонгон
шалгаруулах тэмцээн явагдахгүй бөгөөд Лос-Анжелесийн Олимпод оролцох эрэгтэй,
эмэгтэй тус бүр гурван багийг ирэх онд болох ДАШТ-ээс тодруулах юм.
Энэ удаагийн Жакартагийн ДАШТ-д
нийт 76 улсын 429 гимнастикч оролцох төлөвтэй байна. Харин улс төрийн шалтгаанаар
Израилын тамирчид оролцох боломжгүй болжээ.
Тэмцээнд бие даасан статустайгаар
оролцохоор Оросын 10 гимнастикч мэдүүлгээ өгөөд байна. Оросын тамирчид хамгийн
сүүлд 2021 оны 10 дугаар сард Японы Китакюшю хотод болсон ДАШТ-д оролцсон юм.