ЗАВХАН: Солонготын давааны замыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-16 10:11:34

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/ Завхан аймгийн Солонготын давааны замын зорчих хэсгийг хусах, овоолго шороо асгаж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.


Солонготын даваанд энэ сарын 15-наас хойш цас орж, 16 см зузаан цас тогтож замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч том оврын автомашин зорчих боломжгүй болоод байна.


Тиймээс давааны замын зорчих хэсгийг цэвэрлэх ажлыг 15-ний өдрөөс эхлүүлэн авто замыг чөлөөлж байна.

Зам засварын ажлыг Гранд макро замын компаниас 5 техник, 19 ажилтан, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн 1, авто тээврийн улсын байцаагч 1, нийт 27 хүн хийж амыг байна.


Давааны замын зорчих хэсгийг цэвэрлэж, хусах, замын хоёр талаар овоолго шороо асгаж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Иймд жолооч, тээвэрчдийг давааны зам хэвийн болтол тус чиглэлд зорчихгүй байхыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.




Связанные новости