ЗАВХАН: Урд шөнө Цэцэн-Уул суманд хөрсөн дээрээ -24С хүйтэн хоножээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ.
10 дугаар сарын 13-14-ний шилжих шөнө аймгийн хэмжээнд цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтож ихэнх нутгаар 0.0-4.0мм цас орж, цасны зузаан 0-8 см-ээр нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар хамгийн их буюу Түдэвтэй сумын нутгаар
9 см, Цэцэн-Уул сумын нутгаар 8 см, Тосонцэнгэл сумын нутгаар 6 см, Улиастай,
Баянтэс сумдын нутгаар 5 см, Их-Уул, Тэс, Цагаанхайрхан сумдын нутгаар 4 см-ийн
цасан бүрхүүл тогтжээ.
Өнгөрсөн шөнө хөрсөн дээрээ хамгийн бага температур нь Цэцэн-Уул суманд -24С, Баянтэс, Тэс сумуудад -15-16С, Завханмандал, Тосонцэнгэл, Нөмрөг, Отгон гэхчлэн 12 суманд -10-14С хүйтэн хоножээ.
Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн нутгаар үүлэрхэг.
Нутгийн зүүн хэсгээр ялимгүй нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун,
баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар 0...-5 градус, бусад нутгаар 0...+5
градус дулаан байна. Хол замд гарах гэж байгаа тээвэрчид, иргэд малчид цаг
агаарын мэдээллийг тогтмол авахыг Цаг уур орчны шинжилгээний газраас зөвлөж
байна.