АРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үнэлэмжийг өсгөх уралдаан зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-15 10:36:22

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Харин тэдний мэргэжлийн ур чадварыг сорих "Архангай Абилимп 2025" тэмцээнийг анх удаа Архангай аймаг дахь Политехник коллежид энэ сарын 13-нд зохион байгууллаа.


Аймгийн 19 сумаас тогооч, модон эдлэл, оёдол, word боловсруулалт, цахилгаан хэрэгсэл угсралт, давсан урлал гэсэн зургаан төрөлд 55 хүн оролцсон юм.

 

Цахилгаан холболтын төрөлд Тариат сумын н.Жамсранжав, тогоочийн төрөлд Эрдэнэбулган сумын иргэн н.Хулан, модон эдлэлийн төрөлд Эрдэнэбулган сумын Ц.Мэндсайхан, оёдлын төрөлд Эдпэнэбулган сумын Н.Сумъяасүрэн, гар урлалд П.Наранчимэг, ворд боловсруулах төрөлд Цэцэрлэг сумын Б.Батзаяа нар нэгдүгээр байрт шалгарав. 

 

Тус уралдаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үнэлэмжийг өсгөх, мэргэжил эзэмших, нийгэмд тэгш оролцоог бий болгох, урам зориг төрүүлэх, бусдадаа зөв үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой.

 

Уг ур чадварын тэмцээнийг мэргэжлийн багш нар шүүн явуулахаас гадна Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсролын сургуулийн менежер Монголын абилимпийн холбооны тэргүүн П.Чимэддулам арга зүйгээр ханган ажиллалаа.

 

Связанные новости