ГОВЬ-АЛТАЙ: 9 сарын байдлаар киоск машинаар 8690 лавлагаа тодорхойлолт гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-09 17:17:59

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд байршуулсан 24 киоск машинаас 2025 оны эхний 9 сарын байдлаар нийт 8690 лавлагаа тодорхойлолт гарсан байна.


Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс 24 байршилд байршуулсан “ХУРДАН” киоск машинаас 60 байгууллагын 600 гаруй төрийн болон хувийн хэвшлийн цахимжсан үйлчилгээг 24/7 цагаар үзүүлэн ажиллаж байна. 


Энэ онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх “Цахим-Алтай” хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймагт 18 ширхэг “ХУРДАН” киоск машин хүлээлгэн өгснөөр 18 сум болон аймгийн төвийн томоохон байгууллагууд киоск машинаар бүрэн хангагдсан юм.

Связанные новости