ГОВЬ-АЛТАЙ: “Мөрөөдлийн гоол–2025” тэмцээнд Алтайн охид дөрөвдүгээр байрт шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Жил бүр Улаанбаатар хотноо уламжлал болгон зохиодог “Мөрөөдлийн гоол–2025” УАШТ-д Говь-Алтай аймгийн U13 насны охидын баг дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжилж “Мөрөөдлийн гоол–2025” УАШТ аваргуудаа тодрууллаа. Өнөө жилийн тэмцээний охидын 13 насны ангилалд:
Нэгдүгээр байр — Дорнод аймаг
Хоёрдугаар байр — Сонгинохайрхан дүүрэг
Гуравдугаар байр — Баянзүрх дүүрэг
Дөрөвдүгээр байр — Говь-Алтай аймаг шалгарчээ. Үүний сацуу тэмцээний шилдэг хагас хамгаалагчаар Э.Шүүдэрцэцэг /4-р сургуулийн 8В ангийн сурагч/ тодорсон нь УАШТ-нд Говь-Алтай аймгаас анхны шилдэг тамирчнаар шалгарсан нь Алтай нутгийн хөл бөмбөгийн спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх томоохон амжилтын эзэн боллоо.
Говь-Алтай аймгийн хөлбөмбөгийн U13 насны охидын баг нь гурван жил дараалан УАШТ-ий медальт байрны төлөө өрсөлдөж хүрэл медаль, 4, 5 байр тус тус хүртсэн тогтмол амжилт үзүүлж буй юм.