Берлиний олон улсын кино наадамд оролцох кино төслүүдийг шалгаруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. "Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд зохион байгуулсан “Монгол кино төслүүд” хөтөлбөрөөс шалгарсан бүтээл 2026 оны Берлиний олон улсын кино наадмын Европын кино маркетад Монгол Улсаас оролцохоор боллоо.
Шүүгчдийн үнэлгээгээр “Давс үүрсэн 40 жил” баримтат кино тэргүүн байрт шалгарсан бол онцлох кино бүтээлээр “Тарвас” / продюсер Г.Түвшинсайхан/, “Шонхор” /продюсер Б.Наранбат/, “Шар хөвийн зэрэглээ” /продюсер Ч.Гэрлээ/ зэрэг төсөл шалгарсан байна.
Шалгарсан уран бүтээлчид Берлиний олон улсын кино наадмын (Berlinale) дэргэдэх Европын кино маркетад (European Film Market, EFM)- оролцоход Кино урлагийн зөвлөлөөс дэмжлэг үзүүлэх юм.