ДОРНОД: Хохирогчийг хамгаалах төвд 460 иргэнийг хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ХГБХХГ-ын дэргэдэх хохирогчийг хамгаалах төв үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш 460 иргэнийг хүлээн авчээ. Тодруулбал, 2014-2025 онд 358 хүүхэд, насанд хүрсэн 102 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Харин энэ оны гуравдугаар улирлын байдлаар бэлгийн хүчирхийллийн хохирогч 7, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 15, үл хайхрах хүчирхийллийн хохирогч 36, хараа хяналтгүй хүүхэд 7, төөрсөн 2, архины хамааралтай эх эцгийн 6 хүүхэд хамгааллын үйлчилгээ авсан гэж аймгийн ХГБХХГ-аас мэдээлэв.
Тус төв нь анх “Түр хамгаалах байр” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж
байгаад 2018 онд өргөтгөж, хохирогч хамгааллын долоон төрлийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Амь нас, эрүүл мэндэд нь аюул заналхийлэл тулгарсан үед болон гэр бүл, бэлгийн
хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалан байрлуулж, нөхөн
сэргээх үйлчилгээг үзүүлэх, орон нутагт хүчирхийлэл, дарамтад өртсөн буюу өртөх
эрсдэлтэй хүүхэд, гэр бүлд хамтарсан багаар хариу үйлчилгээг тогтвортой үзүүлэн
ажиллаж байна.