Асахакүрюү Р.Жамъянтогтох жюүрёод, Тацүбаяма М.Буянтогтох жонокүчи зиндаанд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башё Токио хотын “Рёогокү Кокүгикан” боллоо.
Энэхүү башёд 75 дахь аварга Оносато 13 даваатай түрүүлж, эзэн хааны цомыг тав дахиа өргөв. Ингэхдээ сүүлийн таван башёгийн гуравт нь түрүүлж байна. 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 11 өдөр дараалан давж, хувийн амжилтаа эвдсэн. Гэвч үүний араас хоёр дараалан өвдөг шороодсоноор башёгийн сүүлийн өдөр 12-2 гэсэн амжилтаар ёкозүна Оносатотой барилдав. Энэхүү барилдаанд Хоошёорюү С.Бямбасүрэн ялснаар эзэн хааны цомын эзэн нэмэлт барилдаанаар шийдэгдэхээр болов. Нэмэлт барилдаанд Оносато даагаа нэхэж давснаар карьерынхаа тав, ёкозүна цолтой анхны түрүүгээ авлаа. Харин Хоошёорюү 13 даваатай башёг дуусгав.
Тэгвэл жюүрёо зиндаанд дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ, улсын гарди Д.Рагчаагийн хүү “Такасаго” дэвжээний бөх Асахакүрюү Р.Жамъянтогтох 13 даваатай түрүүлснээр хоёр башё дараалан хоёр зиндаанд түрүүллээ. Мөн анх удаа мэргэжлийн сумод барилдсан улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү “Токицүказэ” дэвжээний бөх Тацүбаяма М.Буянтогтох жонокүчи зиндаанд нэг ч өвдөг шороодолгүй түрүү бөхөөр тодорчээ.
Үүнээс гадна “Нишикидо” дэвжээний бөх Миторюү Б.Төрболд нурууны бэртлийн улмаас зодог тайлахаа зарлав. Аки башёд нийт таван зиндаанд 21 монгол бөх барилдсанаас нэг нь зодог тайлсан бол 11 бөх тавин хувиийн амжилтаа үзүүлсэн бол ес нь чадсангүй. Монгол бөхчүүдийн амжилтыг хүргэе.
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү
С.Бямбасүрэн 13-2
Сэкивакэ Киришима
Б.Лхагвасүрэн 6-9
М-1 Тамаваши
Б.Мөнх-Оргил 6-9
М-6 Онокацү
Б.Чойжилсүрэн 7-8
М-7 Ошоүма
П.Дэлгэрбаяр 9-6
М-11 Роога
А.Амарсанаа 7-8
Жюүрёо
Б-2 Чиёошома
Г.Мөнхсайхан 9-6
З-7 Тамашохо Э.Энхманлай
4-11
Б-11 Асахакүрюү
Р.Жамъянтогтох 13-2
З-13 Кёкүкайюү
Ш.Далайбаатар 6-9
Макүшита
Б-7 Миторюү
Б.Төрболд /Зодог тайлсан/
З-10 Сэйхакүхо
Ө.Дэмиджамц 5-2
Б-14 Котокэнрюү
Г.Билгүүн 4-3
З-15 Дэванорюү
Т.Тэмүүлэн 6-1
Б-27 Казэноүми
Ц.Билгүүн 4-3
З-28 Хокүтэнкай
Г.Сүхбат 2-5
З-35 Саданохикари
Д.Наранцогт 3-4
З-54 Дайшохо
Ч.Шижирбаяр 4-3
Б-57 Тэнросэй
С.Лувсангомбо 3-4
Санданмэ
Б-15 Госэйзан
Б.Мөнх-Од 4-3
Жонокүчи
З-24 Тацүбаяма М.Буянтогтох 7-0