УВС: Улаангом сумын 12 багийн удирдлагыг сонгох сонгууль боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-19 14:07:19

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн төв болох Улаангом сумын 12 багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох сонгууль энэ сарын 15-ны өдөр боллоо.


Энэ сонгуулиар 10 багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгож, ажилдаа ороод байна. Харин хоёр багийн сонгуулийн санал хураалтын ирц 50 дээр нэмэх нэг хувьд хүрээгүй тул энэ амралтын өдрүүдэд дахин явуулахаар болсон байна. Тодруулбал, Улаангом сумын 3 болон 8 дугаар багийн хурал энэ сарын 20-ны өдрийн 9:00 цагаас дахин болж, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох юм. Энэ удаагийн сонгуулиар Улаангом сумын 1, 5, 9, 11 дүгээр багийн Засаг дарга нар улиран сонгогджээ.


Увс аймгийн багийн ИНХ-ын дарга, засаг дарга нарыг сонгох сонгууль 2020 онд болох байсан ч коронавирусний халдварт өвчний тархалттай холбоотойгоор хойшлогдож, 2021 онд болсон бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд Улаангом сумын багийн ИНХ-ын дарга, Засаг даргаар ажилласан хүмүүс бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байж, дараагийн сонгууль хийх хүсэлт гаргажээ. Иймээс тус сумын багийн удирдлагуудыг сонгох сонгууль ийнхүү энэ онд болж байна.

 

Связанные новости