ЗАВХАН: Цахим номын сангийн үйлчилгээг 3600 гаруй хүн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Бэгзийн Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын сан уламжлалт үйлчилгээг орчин үеийн техник технологитой хослуулан цахим номын сангийн үйлчилгээг өргөжүүлжээ.
Цахим номын сангийн үйлчилгээг 3600 гаруй уншигч авсан байна.
Сүүлийн 10 жилд уншигчийн карт нээлгэж номын сангийн танхимуудаар үйлчлүүлж байгаа уншигчдын тоо ч нэмэгдсэн байна. Энэ онд байнгын уншигчийн картаар үйлчлүүлж байгаа иргэдийн тоо 7 хувиар өссөн байна.
Өнөөдрийн байдлаар төв номын сангийн танхимуудаар 3400 орчим уншигчийн карттай иргэн үйлчлүүлж байна.
Энэ онд номын сан монгол, англи, орос, төвөд хэл дээрх 56084 номтой, монгол номын 2, орос, англи номын тус бүр нэг номын фондтой үйл ажиллагаа явуулж байна.
Жил бүр сан хөмрөгийн бүрдүүлэлтийг худалдаа, хандиваар бүрдүүлдэг бөгөөд ном хэвлэл худалдан авах журмаар бүрдүүлж байна. Энэ жил 201 төрлийн 305 номоор сан хөмрөгөө баяжуулсан гэж Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангаас мэдээлэв.