АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангийн орлого буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-17 10:24:24

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний 8 сард 31.5 тэрбум төг, зарлага 102.1 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс орлого 61.3 (66.1%) тэрбум төгрөгөөр буурч, зарлага 12.0 (13.3%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.  


Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 61.3 тэрбум төгрөгөөр буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.1 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 9.7 хувиар буурсан нь нөлөөлжээ.


Мөн нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 12.0 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 11.9 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 26.4 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.7 дахин өссөн нь нөлөөлсөн байна.


Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 96.6 тэрбум төгрөгийг 17.5 мянган хүнд, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 5.5 тэрбум төгрөгийг 2103 хүнд олгосон байна.


Нийгмийн халамжийн сангийн 14.4 хувийг халамжийн тэтгэвэрт, 12.8 хувийг нийгмийн халамжийн тэтгэмжид, 60.7 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид, 6.9 хувийг алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжид, 6.9 хувийг бусад тусламж, хөнгөлөлтөд зарцуулсан байна.  

Связанные новости