Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх танилцуулгыг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”
Засгийн газрын тогтоолын төсөл /2022
оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралт/, “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын
тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын
Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/, “Журам, аргачлал батлах тухай” Засгийн
газрын тогтоолын төсөл /Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох,
үр дүнг тооцох журам, аргачлал/, “Ажлын
байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын
тогтоолын төсөл /Улсын Драмын Эрдмийн Театрын дээврийн их засвар/ -“Журам
батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн
үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, Виртуал бүсэд бүртгэлтэй
хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам/-ийг тус тус хэлэлцэхээр товложээ.
Мөн Эрүүл
мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсох аж.