ӨНӨӨДӨР: "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдлын тойм.
09:00 цагт: Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг Цэцээ
гүний тахилгат овоонд эхлүүлнэ.
09:00
цагт: “Ази, Номхон далайн худалдааны интеграцийг бэхжүүлэх нь” бүс нутгийн
сургалт Гадаад харилцааны яамны
"Зөвшилцөл" танхимд болно.
09:00 цагт: Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ ерөнхий чуулган “Туушин” зочид буудалд эхэлнэ. Утас: 88044293, 99196170
10:00 цагт: Азийн үнэт цаасны 30 дахь удаагийн форум “Шангрила” зочид буудалд болно
10:00 цагт: “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, зөвлөгөөн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болно.
11:00 цагт: Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвд
жолоочоор ажиллаж, олон хүний амь аварсан Н.Баярцэнгэлийг эрүүл саруул болгоход
“Чингэлтэйнхэн чигээрээ” уриан дор нэгдэж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт
зохион байгуулж буй талаар “Монгол ньюс”-т мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнөөс “Хүүхдийн байгууллага-100 жил 100 км” алхалтыг эхлүүлнэ. Алхалтад хүүхдийн зохиолч, хүүхдийн байгууллагын төлөөлөл оролцоно. Утас:88119709, 88088818
11:00 цагт: Боловсролын яам, Монголын багш нарын
холбоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
11:30 цагт: “Зөв шүгэлдэгчид”, “Иргэн та хүч залуусын
нэгдэл” ТББ хамтран Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг
намрын чуулганаар хэлэлцэж батлахыг шаардан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон
гишүүдэд шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын
гишүүдэд асуулга хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Өнөөдөр нэгдүгээр тойрог замын тендэрийг зарлана. Энэ талаар албаныхан СТӨ-ний 13 давхарт мэдээлэл өгнө. Утас: 95591428
Орон нутагт:
-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна.
Хилийн
чанадад:
-Их Британийн
Ливерпүүл хотод боксын ДАШТ есдүгээр сарын 4-14-нд болж байна. Манай улсаас
эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцож байна.
-БНСУ-ын Гванжу
хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн
ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.
-Зүүн Өмнөд Азийн
орнуудын холбооны /АСЕАН/ уулзалт есдүгээр сарын 8-12-нд болно.
-НҮБ-ын Ерөнхий
Ассамблейн 80 дугаар чуулган болж байна.
-Эмэгтэйчүүдийн
хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Ханжөү хотноо есдүгээр сарын
5-14-нд болно.