Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-11-12 09:30:11

Нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсэгт баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвөсгөл Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр 4-9  градус дулаан, бусад нутгаар 2  градус  хүйтнээс 3  градус  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7  градус  хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17  градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  

Связанные новости