Арваннэгдүгээр сарын 11-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” дэвжээ тэмцээн болно.
09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд "Албадан ажил хийлгэх ялын хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно.
10.00 цагт ЭМЯ-нд "Хавдар судлалын тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний хурал болно.
10.00 цагт Shangri-La Mall-д Британийн боловсрол, соёлыг , технологийг таницуулах өдөрлөг болно.
10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд "Хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс урьдчилан сэргийлэх нь" зөвлөгөөн болно.
10.00 цагт CЭМҮТ-ийн Соёлын төвд "Архинд донтох эмгэгийн өдрийн эмчилгээ"-ний нэг жилийн ойг угтан эмчлүүлэгчдийн "Эдгэрлийн баяр" болно.
11.00 цагт Спортын төв ордны 303 тоотод БТСГ, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас мэдээлэл хийнэ.
11.00 цагт Туушин зочид буудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” медаль гардуулах ёслол болно.
11.00 цагт Пума зочид буудалд УИХ-ын гишүүн Д.Гантулга их, дээд сургуулиудын оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Хангарди ордны 14 давхарт нийслэлийн удирдлагууд агаарын бохирдол болон сэргээгдэх эрчим хүчний талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Пума зочид буудалд Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт болно.
12.00 цагт Төрийн ордны В танхимд Сангийн яамнаас 2017 оны төсвийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.
15.00 цагт Нийслэлийн иргэний танхимд НЗД болон холбогдох албаны хүмүүс Гандангийн дэнжийн дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийн талаар уулзалт хийнэ.
15.00 цагт Танан төвд МУБИС-ийн захирал доктор, профессор Д.Мөнхжаргал "Дэлхийг амирлуулах боловсролын эрэлд" сэдвээр лекц уншина.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ..
11.30 цагт Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.