БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсад хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-19 16:39:11

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

 

Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван болон албаны бусад хүн угтав. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаас хойш хийж буй айлчлал болж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад, тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж байлаа. 


Связанные новости