“Toblerone”-ы хэлбэрийг өөрчилсөн нь Их Британийн хэрэглэгчдийг бухимдуулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЛОНДОН. /BBC/. “Toblerone” бол бараг хүн бүрийн идэх дуртай шоколадны брэндүүдийн нэг юм.
Харин сүүлийн үед уг шоколадны хэлбэрт гарсан өөрчлөлтүүд нь түүнийг хорхойсон иддэг их британичуудыг ихээхэн бухимдуулжээ. Учир нь, шоколадыг үйлдвэрлэгч компани шоколадны гурвалжин хоорондын зайг нэлээд том болгосон аж. Тодруулбал, уг зай нь дахиад нэг гурвалжин багтахаар том болсон байна. Ийнхүү өөрчлөх болсон нь шоколадны найрлагад ордог бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөнтэй холбоотой, Brexit-ийн нөлөө огт биш гэж үйлдвэрлэгч компани тайлбарласан байна.
Харин зарим хэрэглэгчдийн үзэж байгаагаар “тус компани энэ талаар олон нийтэд мэдэгдсэн нь зөв алхам" гэж байгаа бол зарим нь "гурвалжин хооронд ийм том зай үүсгэсэн нь "тэнэглэл” хэмээн дургүйцжээ.
Зарим жиргээчид “Их Британийн уншигчид АНУ-д болж буй сонгуулиас илүүтэй “Тоблерон” шоколадны хэлбэр өөрчлөгдсөнд ихэд санаа зовж байна” гэж хошигнож байгаа аж.
Х.Сарнай