ЗАВХАН: Завьтай хөдөлгөөнт эргүүл том гол нуурын эргээр үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-16 16:58:55

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд 8 гол нуурын эрэг дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.


Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас 21 алба хаагч завьт болон хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж байна.


Улаагчийн хар нуур, Тэлмэн нуур, Хожуулын гол, Тэсийн гол, Чигэстэй, Богдын гол, Буянт голын эрэг дагуу аялал зугаалгаар зорчиж буй иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч байна.


Хориглосон тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулан, аялагч, амрагчдад зориулсан зөвлөмжийг тухай бүрд нь хүргэж байна.


Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчийн хар нуурыг өдөрт 1300-1500 хүн, Отгонтэнгэр хайрхныг 2000-2500 хүн зорьж байна.


Тиймээс иргэд, аялагч та бүхнийг аюулгүй байдлаа хангаж аялж зугаалахыг уриалж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 


Связанные новости