Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-11-09 09:38:32

Бүх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 11-16 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын саваар 6-11 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-4 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  

Связанные новости