Богино хугацаат үнэт цаасыг таван компани худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-08 17:54:06

Сангийн яам өнөөдөр Хөрөнгийн биржээр дамжуулан 100 мянган ширхэг буюу 10.0  тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг зах зээлд  нийлүүллээ. 

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног буюу 12 сарын хугацаатай жилийн 16.995 хувийн хүүтэй үнэт цаасанд 122,715 ширхэг буюу 12.2 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга иржээ.

Арилжаанд "Новел Инвестмент ҮЦК" ХХК 77,338, "БиДиСек ҮЦК" ХК" 22,557,  "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК  65, "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК 33, "Голомт Секьюритис ҮЦК" ХХК 7 ширхэг 12 сарын хугацаатай ЗГҮЦ-ыг тус тус худалдан авсан байна.

 Б.Заяа

Связанные новости