Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлыг даваа гарагт хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар тэтгэврийн зээлд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй байх талаар санал нэгдлээ.
Ахмадууд
тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг эсэргүүцэж, хэрэглээний
зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргахыг шаардсан. Тэд энэ
шаардлагад шийдэл гаргах боломжтой гэж үзэн энэ төрлийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх тал дээр
санал нэгдэв. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл тэтгэвэр барьцаалсан
зээлийн асуудлыг ирэх даваа гарагт дахин хэлэлцэхээр болжээ.
Мөн
Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр
Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг
хүслээ.