СҮХБААТАР: Албан хаагчдыг дөрвөн улирлын иж бүрэн хувцас, хээрийн хэрэгслээр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-07-02 16:38:23

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн БОГ-ын 33 албан хаагч тус бүрд 17 нэр төрлийн нормын хувцас, 11 сумын байгаль хамгаалагчид хээрийн есөн төрлийн хэрэгслийг олголоо.

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн зүгээс байгаль орчны байгууллагуудын ажилчдыг үе шаттайгаар дүрэмт хувцас болон шаардлагатай техник төхөөрөмжөөр хангаж байгаа.

 

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Байгаль орчны газрын ажилтан, албан хаагчид, байгаль хамгаалагчдыг дөрвөн улирлын иж бүрэн гутал, хувцас, хээрийн хэрэгслээр бүрэн хангалаа.Тус аймагт байгаль орчны салбарт ажиллаж байгаа болон нийт байгаль хамгаалагчдын дийлэнх нь эмэгтэй албан хаагчид юм.

 

Ингэснээр албан хаагчдын нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгааг аймгийн БОГ-ын дарга М.Нямхүү онцлоод байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад маш том хөрөнгө оруулалт хийж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн хамт олонд талархал илэрхийллээ.

 

Связанные новости