“МанСити” шөвгийн 8-д шалгарч чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 1. /ТАСС/. АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-ийн тоглолтод Саудын Арабын “Аль-Хилал” баг Английн “Манчестер Сити” багийг нэмэлт цагт 4:3 харьцаагаар хожсоноор шилдэг 8 багийн нэгээр шалгарч, дуулиан тарилаа.
Флорида муж улсын Орландо хотод болсон уг тоглолтод саудчуудаас Маркос
Леонардо (46 дах минут, 112 дахь минут), Малком (52), Калиду
Кулибали (94) нар, “МанСити”-гийн Бернарду
Силва (9), Эрлинг Холанд (55), Фил
Фоден (104) нар гоол оруулжээ.
Одоо шөвгийн 8-д Симоне Инзагигийн дасгалжуулсан “Аль-Хилал” баг шөвгийн
16-д Италийн “Интер” багийг хожсон Бразилын "Флуминенсе"-тэй 7 дугаар сарын 4-ний өдөр тоглоно.
Ийнхүү “Аль-Хилал” баг клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарсан Европын бус
гурав дахь баг болж байна. Одоогийн байдлаар, “Аль-Хилал”-аас гадна Бразилын
"Палмейрас", "Флуминенсе",
Английн "Челси", Францын "Пари Сен-Жермен”, Германы
"Бавариа" гэсэн зургаан баг ¼ -ийн шигшээд шалгараад
байгаа юм.