СЭЛЭНГЭ: Ой, хээрийн түймэр унтраахад дэмжлэг үзүүллээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ой, хээрийн түймэр
унтраахад дэмжлэг үзүүлэх багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс
дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан тэргүүтэй албаны төлөөлөгчдийг Сэлэнгэ
аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнгөрсөн лхагва гарагт хүлээн авч уулзсан
байгаа.
Энэхүү уулзалтын үеэр зарим сумдад
ойн түймэр гараад байгаатай холбогдуулан тус сангаас гал унтраах төхөөрөмжийн
дэмжлэг үзүүлнэ гэдгээ ноён Эваристе Коуасси-Комлан хэлсэн юм.
Тэрээр амлалтаа биелүүлж, өнөөдөр
тус сангаас 30 ширхэг гал унтраах, үлээгч төхөөрөмж илгээсэн байна.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамданд үлээгч аппарат, үүрдэг үлээгч аппарат тус бүр 5 ширхгийг хүлээлгэн өглөө.