ӨНӨӨДӨР: "XX зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг" хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-27 06:59:53

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу-ийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

 

9:00 цагт: "XX зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг" эрдэм шинжилгээний хурал, “Өв сургамж” тусгай үзэсгэлэн “Чингис хаан" үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914

11:00 цагт: ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ОБЕГ-т ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэнэ.

-Бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжийн өдөр тохиож байна.

-“I love sushiүзэсгэлэн Монгол арт галлерейд энэ сарын 27 -ноос 7-р сарын 17-ныг дуустал болно. 

-Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурал үргэлжилж байна.

-Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд төв талбайд болж байна.

 

 Орон нутагт:

-Архангай аймгийн Цэцэрлэг хотод Монголын “Урологи-Андрологийн нийгэмлэгийн 2025 оны ээлжит IV хурал “Орон нутагт урологийн тусламж үйлчилгээ” сэдвээр энэ сарын 26-29-нд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.   

 

 

 

Связанные новости