СҮХБААТАР: Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын ажил энэ сард эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд 2025 онд бүсийн хэмжээнд хийх авто зам, засварт онцгой анхаарч ажиллаж байна. Энэ жил
Улаанбаатар- Чингис-Чойбалсан, Баруун-Урт-Бичигт боомт чиглэлд шинээр тавих, засварлах авто замын ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хийнэ.
Үүнд, Баруун-Урт-Бичигт боомт:
1. Сүхбаатар аймгийг Баруун -Урт-Бичигт боомттой холбох 150 км авто зам
Төсөв: Улсын төсөв
Явц: Гүйцэтгэгч шалгарсан. 6 дугаар сарын 28-нд ажил албан
ёсоор эхэлнэ.
Улаанбаатар-Чингис хот:
1.
Улаанбаатар-Багануур хооронд 101.3-аас 113.3 дахь км хүртэл нийт 12 км
2.
Багануур-Цэнхэрмандал хооронд 178-оос 182 дахь км хүртэл 4 км,
3.
189-өөс 193 дахь км хүртэл /Цэнхэрийн гуанз орчим/ 4км
4.
Чандганы талаас Чингис хот хүртэл /285-аас 333 км/ нийт 40 км,
Төсөв: Дэлхийн банкны санхүүжилт
Явц: Гүйцэтгэгч шалгарсан
Чингис хот-Чойбалсан:
1.
Дорнод аймгийн Булган сумын орчим 30 км зам засвар
Төсөв: Улсын төсөв
Явц: Ажил эхэлсэн
Тайлбар:
Хэдийгээр төсөв нь 3 хуваагдаж тавигдсан ч 30 км-ийн хувьд заавал 3 жил гэхгүйгээр гүйцэтгэгч компани сайн чанартай хийж дуусгавал хөрөнгийг нь шийдэх боломжтой гэдгийг Сангийн яамтай тохирсон байгаа.
2.
50 км авто замын засвар
Төсөв: Дэлхийн банк
Явц: Гүйцэтгэгч шалгарсан гэж зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын албанаас
мэдээллээ.