3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-21 10:41:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 23-29-нд  Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.


Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх аж. Мөн тэмцээний үеэр спортын тоглолтууд болохоос гадна хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг болох юм.


Ташрамд дурдахад, манай улс нь Ази тивдээ энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй анхны орнуудын нэг болж байгаа юм. Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсад сурталчлах, дотоодын залуу тамирчдад урам зориг өгөх, спортын аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой  юм.

 

Связанные новости