ӨНӨӨДӨР: Ази, Номхон далайн бүсийн "Аспак-2025” чуулга уулзалт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12
/МОНЦАМЭ/. Өнөөдөр
болох үйл явдлын тойм
УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
9:00 цагт: “Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт “Улаанбаатар галерей”-д болно.
9:00 цагт: “Эрчим хүчний шилжилт технологи ба экологи”
олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн 8-р байрны хурлын танхимд болно.
Холбогдох утас: 99092150
9:10 цагт: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Засгийн газар хамтран нээж буй “Англи хэлний төгөлдөршил төв”-ийн нээлт МУИС-ийн номын санд болно.
9:30 цагт: ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн шинэ барилгыг албан ёсоор
ашиглалтад оруулж, нээлтээ хийнэ. Утас: 99815918
9:30 цагт: Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх “Demosc” төслийн үр дүн, цаашдын гарц шийдлийг хэлэлцэх уулзалт “Чингис” хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99096434, 94999598
10:00 цагт: МҮХАҮТ-аас “Chamber day” үйл ажиллагааг зохион байгуулна. Холбогдох
утас: 99077127
-Ази,
Номхон далайн бүсийн "Аспак-2025" чуулга уулзалт Улаанбаатар хотод
эхэлнэ.
-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг
дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон
түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын
үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Связанные новости


