Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-28 10:07:07

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.


Хуралдаанаар “Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


Нийт 32 асуудал хуралдааны товд багтсан аж.

Связанные новости