Төвбанк ипотекийн 35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-03 18:05:36

 Монголбанк ипотекийн 8 хувийн зээл хүссэн 481 иргэний хүсэлтэд 35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв.

Өнгөрсөн есдүгээр сард  нийт 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Үүний 15.2 тэрбум нь таван хувийн зээл байсныг албаныхан онцолж байна. Түүнчлэн есдүгээр сард 19.7 тэрбум төгрөгийг ипотекийн найман хувийн зээлд зарцуулжээ. Мөн банкууд өөрсдийн эх үүсвэрээсээ  15.8 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулан гаргасан байна. 

 Б.Заяа

Связанные новости