ӨНӨӨДӨР: "Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх" хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
10:30 цагт: “Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйн төлөө” үйл ажиллагааны нээлт НҮБ-ын байранд болно.
13:30 цагт: Аялал жуулчлалын салбарын Ази номхон далайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн Новотел зочид буудалд болно. Холбогдох утас: 88038882
13:00 цагт: “Боловсролын өдөрлөг 2025”-ын нээлт Д.Сүхбаатарын талбайд болно. Холбогдох утас: 99027505
14:30 цагт: “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.
16:00 цагт: ШУА-ийн эрдэмтэд болон их дээд сургуулийн судлаачдад “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг Туушин зочид буудалд танилцуулна.
-УДЭТ-ын уран бүтээлчид “Асарын өндөр” түүхэн жүжгийг тус театрын тайзнаа толилуулна.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Улиастайд иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээнүүд энэ сарын 19-22-ний өдөр болно.
-Дундговь аймгийн ахмадын урлагийн IX наадам Мандалговьд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.