СЭЛЭНГЭ: Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар нэмэлт хүч илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-11 12:51:39

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хан Хэнтийн дархан цаазат газрын Майн зоо гэх газарт 4 дүгээр сарын 28-ны өдөр гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас 12 хүн, 6 морьтой, нийслэлийн онцгой байдлын газраас 25 хүн, Мандал сумын ОБГ-аас 15 хүн, Үндэсний аврах бригадын 5 хүн, Булган аймгийн ОБГ-аас 10 хүн, Мандал сумын ААНБ-ын 41 хүн, сайн дурын 2 иргэн, нийт 110 хүн, Зил-131 авто машин 6, Ланд 76 авто машин 2-тойгоор түймрийн голомтод ажиллаж байна.

 

Өнөөдөр өглөө нэмэлтээр Зил-131 авто машин 2, албан хаагч 4, 12 ААНБ-аас 23 хүн нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй баг үймрийн голомт руу ажиллахаар хөдөлсөн байна.

 

Түймэр гарсан Шарлан гол талын хойд энгэрүүд, Майн голоос Атаа шарлан голын бэлчир хүртэл, Атаа голын эх хүртэлх энгэрүүдийг бүхэлд нь унтраасан байна.

 

Одоогийн байдлаар Майн зоо, Ягаан яа, Гацуурт тал руугаа ассан байдалтай байгаа түймрийг унтраахаар ажиллаж байна.

Связанные новости