MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Говийн бүсийн алсалсан 13 цэгт сүлжээ оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-08 10:14:46

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам говийн бүсийн алсалсан 13 цэгт энэ онд шилэн кабелийн сүлжээ оруулна.


Говийн бүсийн Дорноговь аймаг 12 сум 54 багтайгаас 7 нь, Дундговь аймаг 15 сум 66 багтайгаас 35 нь сүлжээгүй байна. Харин Говьсүмбэр, Өмнөговь аймгийн бүх багийг сүлжээнд холбожээ.


Улсын хэмжээнд энэ онд нийт 55 багт сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн нь төвөөс алс бүс нутгуудад харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой юмМонгол Улс 21 аймаг 335 сумтай өргөн уудам газар нутагт тархан суурьшсан бөгөөд бүх сумыг шилэн кабелийн сүлжээнд холбоод байгаа. 

Связанные новости