ӨНӨӨДӨР: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны тав дугаар сарын 2
/МОНЦАМЭ/. Өнөөдөр
болох үйл явдлын тойм
7:00 цагт: АНУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК-ийн Монгол-АНУ чиглэлийн нислэгийн нээлт
Хөшигийн хөндий Олон улсын нисэх онгоцны буудалд болно.
9:00 цагт: "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" Төрийн ордонд болно.
9:15 цагт:
Дэлхийн
хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2025-ыг тохиолдуулан зохион байгуулж буй “Хиймэл
оюун ухааны эрин үе үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” хэлэлцүүлэг НҮБ-ын
байранд болно.
10:00
цагт: Багш оюутнуудад
гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2025” хөтөлбөрийн нээлт Багш
оюутны хөгжлийн төвд болно. Холбогдох утас: 99229504
11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Бельги Улсад болох “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ын талаар ГХЯ-нд мэдээлэл өгнө.
11:30 цагт: Уул уурхайн зохистой хэрэглээнд иргэдийн оролцоог дэмжих зөвлөлөөс Хармагтайн ордын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
11:40 цагт: “Үндэсний бичиг өв соёл” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.
14:00
цагт: “Нийгмийн
даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг Монголбанкнаас
тодорхойлсон системийн нөлөө бүхий арилжааны банканд хадгаламж хэлбэрээр
байршуулах гэрээ байгуулах үйл ажиллагаа” Нийгмийн даатгалын ерөнхий газарт болно.
Холбогдох утас: 86081326
14:30
цагт:
ДХИС-ийн Гадаад хэлний институтээс зохион байгуулж буй Их, дээд сургуулийн
суралцагсдын дунд "Сэтгэе, ярья” мэтгэлцээн, тэмцээн тус сургуулийн Соёлын төвд
болно.
-“Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиад” энэ сарын 24-нийг хүртэл болно.
Орон
нутагт:
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас үндэсний
бичиг, соёлын номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд “Мийм бүтээх” цахим
уралдааныг энэ сарын 20-ныг хүртэл зарлаж байна.
-Архангай аймагт цэрэг татлагын нэгдсэн үзлэгтэй.
Хилийн
чанадад:
-Япон
Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10
гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.