Хятадын хөрөнгийн биржүүдийн индекс өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ШАНХАЙ, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /TASS/. Хятадын Засгийн газар АНУ-аас импортолж буй бараанд ногдуулах татварыг 84 хувьд хүргэж нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэний дараа Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржүүдийн арилжаа өсөлттэй эхэлжээ.
Арилжааны мэдээллээс үзэхэд, “Shanghai Composite” индекс 1.29 хувиар өсөж, 3 327.84 нэгж болсон бол “Shenzhen Component” индекс 9 757.98 нэгжид хүрч, 2.29 хувиар өссөн байна.
Хонконгийн хөрөнгийн биржийн индекс мөн өссөн байна. Пүрэв гаргийн арилжаа эхлэхэд “Hang Seng” индекс 3.76 хувиар өсөж, 21 026.69 нэгж болжээ.
Түүнчлэн Хонконгт бүртгэлтэй Хятадын үнэт цааснуудын ханшийг харуулдаг “Hang Seng China Enterprises Index” 3.49 хувиар өсөж, 7798.86 нэгжид хүрчээ. Технологийн томоохон 30 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “Hang Seng Tech Index” 4919.30 нэгжид хүрч 4.91 хувиар өссөн байна.