СЭЛЭНГЭ: Мандал суманд менингококийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-29 16:00:34

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэнээс энэ сарын 29-ний өдөр менингококийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

 

Энэ талаар Мандал сумын НЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Чимгээ: -“Манай эмнэлгийн зүгээс уг иргэнээс сорьц авч ХӨСҮТ-д илгээгээд байна. Одоогоор хариу гараагүй хүлээгдэж байгаа. Бид уг үйлчлүүлэгчийн ойрын хавьтлуудын судалгааг гаргаж, тэдгээр иргэдээс хамар залгиурын шинжилгээг авах, мөн химийн сэргээлтүүдийг хийн ажиллаж байна.

 

Мөн бид ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтарч халдварын голомтод ажиллах, сэргийлэх үйл ажиллагуудыг хийж байна.

 

Насанд хүрэгчдийн тухайд уг өвчнийг хамар залгиурдаа ямар нэгэн шинж тэмдэггүйгээр тээгээд явж байдаг байна. Иймээс иргэд гарын ариун цэврийг сайн сахих, амны хаалт зүүх, хүн олноор цугларсан газарт очихгүй байхыг анхааруулья” гэлээ.

 

Энэ өвчний үед гэнэт бөөлжих, толгой өвдөх, халуурах, биеэр цусархаг тууралт гарах шинж тэмдэгүүд илэрдэг байна.

Связанные новости