Сибирьт "Ми-8" осолдсоны улмаас 19 хүн амь эрсэджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Сибирьт “Ми-8” нисдэг тэрэг осолдсоны улмаас 19 хүн амь эрсэджээ.
Сибирийн баруун хойд нутагт Ямало-Ненецийн автономит мужид баасан гарагийн орой “Ми-8” нисдэг тэрэг осолдсоны улмаас 19 хүн амь эрсэдсэнийг бид олж илрүүллээ гэж ОХУ-ын Онцгой байдлын яам өнөөдөр мэдэгдлээ.
Тус яамны мэдэгдэлд “энэ ослын улмаас 19 хүний амь эрсэдсэн болохыг бид эрж хайх, аврах ажиллагааны явцад олж тогтоолоо. Гэмтэж бэртсэн гурван хүний биеийн байдал хүнд байна. Тэднийг эмнэлэгт хүргэсэн” гэжээ.
Нисдэг тэрэгний хоёр хар хайрцгийг олсон байна. Ослын шалтгааныг тогтоохын тулд хар хайрцагны мэдээлэлд дүн шинжилгээ хийх аж. “Ми-8” нисдэг тэргэнд 22 хүн, тэдний дотор нефтийн томоохон компани болох "Роснефть"-ийн охин компанийн инженерүүд сууж явжээ. Тэд амралтын өдрүүдэд амрахаар нефтийн ордоос гэр рүүгээ явж байсан байна.
Г.Доржханд