Цэрэг татлага 20-28-ны өдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-17 09:47:24

2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар энэ сарын 20-28-ны өдөр болно.

 Цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, нэгдүгээр ээлжийн хугацаат албаны цэргүүдийг халах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил нийслэлд энэ сарын 21-23, хөдөө орон нутагт 20-28-ны өдөр болно гэж ЗХЖШ-аас мэдээлж байна. Цэрэг татлагын зарлан дуудах хуудас авсан залуус цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дурдсан цэрэг татлагын байранд очих шаардлагатай. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага жил бүрийн 10 дугаар сарын 15-наас эхэлдэг ч энэ удаад орон нутгийн сонгуультай цаг хугацааны хувьд давхацсан тул цэрэг халах, татах хугацааг  хойшлуулж ийм шийдвэр гаргажээ.

Ж.Батсайхан

Связанные новости