Аравдугаар сарын 13-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-13 08:42:25

09.00 цагт Япон Монголын төвд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Туушин зочин буудалд  "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлын нээлт болно

10.00 цагт Хангарди ордонд "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд дүгнэлт гаргах журам"-ын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цэргийн штабаас сургалт зохион байгуулна.

10.00 цагт “Blue sky” зочид буудалд АХБ, Монгол Улсын түншлэлийн 25 жилийн ойн чуулга уулзалт болно.

10.00 цагт Энхжин худалдааны төвд Наркологийн эмнэлгээс "Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, стрессээс урьдчилан сэргийлье, антибиотикийг жорын дагуу хэрэглье, антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн өмнөх талбайн засварын ажлын нээлт болно.

11.00 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сүүлийн үед нэвтрүүлж буй шинэ техник технологийг танилцуулах нээлттэй өдөрлөг болно.

11.00 цагт "Амгалан" худалдааны төв Савласан бүтээгдэхүүний тоо, жин заасан хэмжээндээ байгаа эсэх талаар МХЕГ-аас хийсэн урьдчилан сэргийлэх хяналтын дүнг танилцуулна.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Олон улсын хараа хамгаалах өдрийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Мишээл экспо" худалдааны төвд ОБЕГ-ын харьяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувиллыг олон нийтэд таниулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажилласан талаарх мониторингийн дүгнэлтийг танилцуулна.

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төв БХИС-ийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сангийн яаманд "Тогтвортой амьжиргаа-3" төслийн ажилтнуудыг хомроглон халсан талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан Орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Улсын филармонид 45 дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт 116 дугаар сургуульд Дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр буюу Цагаан таягтны өдрийг угтсан арга хэмжээ болно.

14.00 цагт БХИС-д "Номын далай их сургууль" дууны хөшөөний нээлт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваад хүндэтгэл үзүүлэх, БХИС-ийн түүхийн музейн нээлтийн ёслол болно.

Связанные новости