СҮХБААТАР: Гурван түмэн адууны баяраа тэмдэглэлээ
ФОТО МЭДЭЭ 
                                                                    Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Адууны нутаг Дарьганга сум "Гурван түмэн адууны баяр"-аа өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэлээ.
Энэ хүрээнд гурван насны хурдан морины
уралдаан, хүчит 32 бөхийн барилдаан, "Адуучин" тэмцээнийг зохион байгуулжээ. Мөн  монгол адууг хайрлан хамгаалах, түүнийг дагасан соёл, өв
уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, харилцан бие биенээсээ туршлага судлах зорилгоор Дарьгангын малчин залуусын уулзалт зөвлөгөөнийг хийсэн байна. 
 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    