Аравдугаар сарын 12-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-12 08:36:47

09.00 цагт МХЕГ-т худалдаанд байгаа болон импортоор орж ирж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулна.

09.00 цагт ЭМЯ-нд "Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангуулах нь" сэдэвт сургалт болно. 

09.30 цагт МҮХАҮТ-д “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган”-ы нээлт болно.

10.00 цагт ГХЯ-нд “Монгол Улсын төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцаа” хурал болно.

10.30 цагт ГХЯ-нд  Монголын Уулчдын Үндэсний Холбооны "Хамтын ажиллагааны өдөр" арга хэмжээ  болно.

11.00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд ажиллана.

11.00 цагт Үндэсний номын санд Казахстан Улсын Тусгаар тогтнолын 25 жилийн ойн баярыг тохиолдуулан “Казак номын булан” нээх ёслолын үйл ажиллагаа болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Тогтвортой амьжиргаа 3” төслийн 105 ажилтныг үндэслэлгүйгээр халсан талаар 21 аймгийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Mонгол ньюс" мэдээллийн төвд Монгол Улсын хүнд үйлдвэрийн нөхцөл байдлын талаар Аж үйлдвэрийн гавъяат ажилтан С.Ганжууржав мэдээлэл хийнэ.

13.00 цагт Хөдөлмөрийн ордны 2 давхарт хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл хийнэ.

16.00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн уран бүтээлч багш нарын "Орон зай" нийгэмлэгийн 25 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.

16.00 цагт Нэгдүгээр эмнэлэгт "Эмнэлгийн үйлчилгээг Шилэн болгох нь" туршлага хуваалцах уулзалт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10.00 цагт Нээлттэй сонсголын танхимд "Туул голын бохирдол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт"-ын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны уулзалт болно.

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барина.

11.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хамтын тэтгэвэр болон Засгийн газрын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ. 

11.00 цагт АН-аас байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн сонгуулийн талаар болон сонгогчдын бүртгэлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Связанные новости