ГОВЬ-АЛТАЙ: 18911 сонгогч саналаа өгч, ирц 51 хувьтай улсад тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. 15:00 цагийн байдлаар Говь-Алтай аймагт 18911 сонгогч саналаа өгч, ирц 51 хувьтай улсад тэргүүлж байгаа тухай аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Говь-Алтай аймгийн тухайд УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт багтаж байгаа, энэ тойрогт 10 мандатын төлөө 114 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн хэмжээнд 89 хэсгийн хороо, санал авах байр ажиллаж байгаа бөгөөд хэсгийн хороодод 1147 төрийн албан хаагч ажиллаж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар санал хураалт 7:00-22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ удаагийн сонгуульд тус аймгийн хэмжээнд 37688 сонгогч саналаа өгөх юм.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar