ХОВД: 16 сумын ерөнхий боловсролын сургуульд зөөврийн компьютер олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-22 14:05:54

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагаас Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яамтай хамтран хот, хөдөөгийн боловсролын ялгааг багасгах, цахим сургуулийг дэмжих олон талт ажил, төсөл хэрэгжүүлж байна. Тус байгууллагын ажлын баг өнөөдөр Ховд аймагт ажиллаж, хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургуульд 240 зөөврийн компьютер гардуулан өглөө. Энэ ажил нь алслагдсан бүс нутагт амьдарч буй сурагчид цахимаар боловсрол эзэмшихэд давуу тал болох юм. Ташрамд, Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь 180 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа Монгол Улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төслийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Связанные новости