Аравдугаар сарын 07-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА10.00 цагт "Чингис хаан" нисэх буудалд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нисэхийн салбарынхантай уулзалт хийнэ.
10.00 цагт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болно.
11.00 цагт Сэлбэ голын эрэгт Нийслэлийн засаг дарга С.Батболд Сэлбэ гол дагуу мод тарих ёслолд оролцоно. Утас: 99778587
11.00 цагт Нийслэлийн ӨРГӨӨ амаржих газраас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Шонхорын наймааны хууль бус тогтоолын талаар мэдээлнэ.
11.00 цагт МҮОНРТ-д МЗХ-оос зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул-2016" наадмын нээлт болно.
13.00 цагт БХИС-д Монгол Улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлт болно.
13.30 цагт “Тэмүүжин өрлөг” сургуульд "БХИС-95" Эрдэм шинжилгээний хурал болно.
15.00 цагт Танан төвд БСШУСЯ, ШУА “Эрдэмтдийн үг” олон нийтийн лекц зохион байгуулна.
Төрийн ордонд
09.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
09.30 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.