Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-02 10:49:34

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хаврын хуурайшилтын үед нийслэлд шар өвс шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.


Дуудлагын дийлэнх нь хүний буруутай үйлдлээс, ил галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал түймэр гарч байгаа бөгөөд буруутай найман этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож байгааг ОБЕГ мэдээллээ.


Тухайлбал дөрөвдүгээр сарын 19-нд Сүхбаатар дүүргийн Майхан толгойн задгайд иргэн Б шар өвс шатааснаар 13 га орчим талбай галд өртсөн гомдол, мэдээллийг хүлээн авч, Зөрчлийн тухай хуульд “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангахад тавих шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу нэг зуун нэгжээр торгожээ.



Связанные новости