“Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг сурталчлах 15 нөлөөлөгч ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-02 10:16:20

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2023-2025 оныг “Welcome to Mongolia” болгон зарласантай холбогдуулан Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.


Тэгвэл энэхүү хөтөлбөрийг сурталчлах зорилгоор Солонгосоос “Thestar N CO” энтертайнментын цахим сүлжээнд 300.000-17.000.000 дагагчтай 15 нөлөөлөгч Монгол Улсад иржээ.


Хоньтой болсон жуулчид хүсвэл хонио төхөөрүүлэх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь “Own liveStock” апп-ээр тогтмол харах боломжтой бөгөөд орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэсэн юм. “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрт хамрагдсан малчид жуулчдад зөвхөн хонь өгөөд зогсохгүй, Монгол орны нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлтой танилцуулж, өглөө, өдөр, оройн хоол, морь унах үйлчилгээ, нутгийнхаа байгалийн цогцолборт газраар аялуулах, хөтөч хийх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлснээр төлбөр авах юм.



Связанные новости