ӨВӨРХАНГАЙ: Зоонозынхон "Хүмүүн бичиг" дээр дадлагажиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-30 17:32:13

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. “Хүмүүн бичигтэн” аяны хүрээнд МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо идэвхтэй захиалж байгаа албан газруудын нэг нь Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв юм.


Тус байгууллагын албан хаагчид үндэсний бичгийн түвшин тогтоох судалгаанд хамрагдан мэргэжлийн багшаас сургалт авч, мэдлэг, чадвараа сайжруулахын зэрэгцээ албан бичиг хэргээ хос бичгээр үйлдэж эхлээд байна. Үндэсний бичгийн сургалтаа “Хүмүүн бичиг” сонин дээр дадлагажуулснаар мэдлэг, ойлголт харьцангүй сайжирч байгааг хэлж байв.


Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 1982 онд “Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах тасаг” нэртэйгээр үүсэн байгуулагдсан ба одоогоор гурван тасагт 18 орон тоотойгоор мал, амьтнаас хүнд халдварладаг бүх төрлийн халдварт өвчинд тандалт, хайгуул, хяналтын шинжилгээг зохион байгуулан голомтын идэвхийг тодорхойлох, цар хүрээг тогтоох, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байна. 







Связанные новости