Монголын дугуйчин олон улсын тэмцээнд түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭШИЖЯЖУАН. /Xinhua/. Монголын дугуйчин Э.Мөнхтулга Хятадын хойд нутгийн Хэбэй мужид болсон олон улсын дугуйн уралдаанд түрүүллээ.
Э.Мөнхтулга 138 км замыг 2 цаг 54 минут 13 секундэд туулжээ. Хоёрдугаар байрт орсон Узбекистаны Руслан Федоровоос хоёр секундийн өмнө тэрбээр барианд орсон байна.
Украины дугуйчин Максим Василев 2:54:17 цагийн амжилтаар гуравдугаар байрт оржээ.
45 500 долларын шагналын сантай хоёр өдрийн уралдаанд Ази болон Европын 200 орчим мэргэжлийн дугуйчин болон 400 орчим сонирхогч оролцсон байна.
/ttp://news.xinhuanet.com/english/2016-09/28/c_135720430.htm/
Г.Доржханд